Аялал жуулчны үйлчилгээний байгууллагууд, тэр дундаа зочлох үйлчилгээний салбарын ажилтан, тогооч нарыг аялал жуулчлалын зочлох үйлчилгээ, дэлхийд өөрсдийн хоолоор алдартай 8-10 улс орнуудад 50 гаруй тогоочийг сургалтанд хамруулна.
Тухайн улс орны хоолыг орчинд нь очиж сургаж, мэргэжлийн сургалтад хамруулж, туршлага судлах энэхүү хөтөлбөрийн үр дүнд тус 50 гаруй тогооч нар буцаж ирээд нэг тогооч багадаа 5-6 хүнд сурсан хоол, зүйлсээ зааж сургах богино хугацааны сургалтуудыг хийх...
- Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаар төр засгийн шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо нэгтгэн хүргэж бодит үр дүнд хүрэх.
- Хууль, дүрэм, журам, стандарт гэх мэт хууль эрх зүйн байдлаа хамгаалж, салбарынханд ээлтэй хууль дүрэм, журам, захирамж гаргуулахад чиглэж ажиллана.
- Хууль хяналтын байгууллагуудтай хамтарч гишүүдийнхээ эрх ашгийг хамгаална.
- Салбарынханд тавьдаг төр засгийн хяналт шалгалт, шаардлагыг шударга, зөв шийдвэрлүүлэхэд боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллана.
- Гишүүдэд салбарын мэдээллийг тогтмол хүргэх.
- Гишүүдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө явуулах.
- Хууль зүйн, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх.
- Топ менежерүүдийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулах.
- Ахлах тогоочдын Мастер класс зохион байгуулах.
- Салбарын менежментийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах.
- Салбарын шилдэгүүд буюу ТОП-даа жил бүр шалгаруулж, тодорхойлж байх
- Ресто-Экспо салбарын мэргэжлийн үзэсгэлэн арга хэмжээг 2 жил тутамд зохион байгуулах.
- Ресторан, зоогийн газрын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоож хэрэгжүүлэх.
- Гадаад харилцаа, уралдаан тэмцээн, сургалт, зөвлөгөөний тухай сүүлийн үеийн мэдээллийг дотоод сүлжээгээр цаг алдахгүй мэдээлэх.
- Олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэж, гадаад харилцааг идэвхижүүлж гишүүддээ хүртээмжтэй болгох.
- Гадаадаас мэргэжилтэн экспертүүд урьж авчрах, сургалтууд зохион байгуулах.
- Олон улсын арга хэмжээнүүдэд гишүүдээ хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр оролцуулах.
- Гишүүддээ үйлчлэх мэдээллийн нэгдсэн платформтой болж мэдээллийг хурдтай солилцох системтэй болох
- Олон нийтэд салбарын үйл ажиллагааг хүртээмжтэй сурталчлан танилцуулах
- Холбооны үйл ажиллагааг нээлттэй сурталчлан таниулах
- Food & Beverage ханган нийлүүлэгчдийн нэгдсэн томоохон платформыг бий болгох
- Холбооны гишүүдэд ханган нийлүүлэгчдийн холбож өгөх, хөнгөлөлттэй үнээр ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэх