Монголын ресторан зоогийн газрын холбооноос санаачлан салбарын шилдэгүүдээ тодруулах шагнал
Монгол Улсад Food & Beverage буюу хоол, ундааны үйлчилгээний салбар сүүлийн 30 гаруй жилд эрчимтэй өөрчлөлт шинэчлэл хийж, олон улсын хоолны соёл, үйлчилгээний жишгийг нэвтрүүлэн хөгжиж ирлээ.
Үйл ажиллагааны стандарт, хэрэглэгчийн соёл, бүтээгдэхүүний чанар, брэндийн өрсөлдөөн нэмэгдэж, салбар дэлхийн түвшинд өргөжин тэлж буй энэ үед Монголын Ресторан Зоогийн Газрын Холбоо (МРЗГХ) анх удаа The Mongolian Restaurant Association Awards 2025 шалгаруулалтыг зарлаж, салбарын шилдгүүдээ тодруулах гэж байна.
Энэхүү шагнал нь Монголын F&B салбарын хөгжил, чанар, инновац, хэрэглэгчийн туршлага, үйлчилгээний соёл, олон нийтийн итгэлцэл зэрэг үзүүлэлтээр манлайлсан байгууллагуудыг алдаршуулах, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Дараах 8 номинациар шалгаруулалт явуулж, оны шилдэгүүдийг тодруулна.
Нэр дэвшиж, салбарын шилдэгүүдийн нэг болох боломжоо ашиглаарай
© Copyright 2025 Qinno LLC - All Rights Reserved