БИТҮҮ ШӨЛ ХИЙХ ЖОР, ЗААВАР

Битүү шөл
Гургалдайтай битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Хонины мах 30гр
2. Гургалдай 140гр
3. Гурил 60гр
4. Бөөрөнхий сонгино 10гр
5. Саримс 5гр
6. Давс 1гр
7. Хар перец 0.5гр
8. Ус 350гр
9. Шар тос 1ц/х

Хийх заавар:
  1. Хонины махыг нимгэн хавтгай хэрчинэ. Гургалдайг урьдчилан чанаж зөөлрүүлнэ. Гургалдай чанасан шөлийг шүүн, тос нитгэлийг хамна.
  2. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  3. Шүүсэн шөлөн дээр хэрчсэн мах, гургалдайг хийн жижиглэн хэрчсэн сонгино, саримс нэмэн давс, хар перцээр амтлан аягална.
  4. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг шар тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  5. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 20 минут жигнэж болгоно.
Видео заавар:
Битүү шөл
Мөөг, дүпүтэй битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Дүпү 35гр
2. Мөөг 20гр
3. Улаан чавга 10гр
4. Юуцай 20гр
5. Броколи 20гр
6. Гурил 60гр
7. Бууцай 5гр
8. Цагаан гаа 5гр
9. Бөөрөнхий сонгино 10гр
10. Саримс 5гр
11. Давс 1гр
12. Хар перец 0.5гр
13. Ус 350гр
14. Ургамлын тос 1ц/х

Хийх заавар:
  1. Дүпүг шоо дөрвөлжин хэрчинэ. Мөөг, улаан чавга, юуцай, броколиг угааж цэвэрлэнэ.
  2. Цагаан гааг арилган цэвэрлэж нимгэн хавтгай хэрчинэ.
  3. Бууцайг устай блиндерт хийн блиндердэж нарийн шүүрээр шүүнэ. Гурилыг бууцайны шүүсээр зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  4. Ус эсвэл шөлөн дээр дүпү, мөөг, улаан чавга, юуцай, броколиг давс, сонгино, саримсаар амтлан аягална.
  5. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  6. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 15 минут жигнэж болгоно.
Видео заавар:
Битүү шөл
Банштай битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Хонины мах 30гр
2. Банш
3. Гурил 60гр
4. Бөөрөнхий сонгино 10гр
5. Саримс 5гр
6. Давс 1гр
7. Хар перец 0.5гр
8. Ус 350гр
9. Шар тос 1ц/х

Хийх заавар:
  1. Хонины махыг нимгэн хавтгай хэрчинэ. Баншыг чимхэж бэлтгэнэ.
  2. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  3. Усан дээр хэрчсэн мах, баншыг хийн жижиглэн хэрчсэн сонгино, саримс нэмэн давс, хар перцээр амтлан аягална.
  4. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг шар тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  5. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 30 минут жигнэж болгоно.
Видео заавар:
Битүү шөл
Тойгтой битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Тойг 50гр
2. Хонины мах 100гр
3. Улаан чавга 10гр
4. Бөөрөнхий сонгино 10гр
5. Саримс 5гр
6. Давс 1гр
7. Хар перец 0.5гр
8. Ус 350гр
9. Гурил 60гр
10. Ус /гурил зуурах/ 30гр

Хийх заавар:
  1. Тойгийг хүйтэн усанд хийн 1-2 цаг буцалгасны дараа шөлийг асган, бүлхийг махнаас салган сайтар цэвэрлэнэ. Цэвэрлэсэн тойгыг ахин хүйтэн усанд хийн зөөлөн галаар 8-12 цаг буцалгаж шөлийг шүүж бэлэн болгоно. Шөл буцлах явцад тос нитгэлийг хамна.
  2. Хонины махыг нимгэн хавтгай хэрчинэ. Цагаан гааг жижиглэн хярж хэрчинэ. Улаан чавгыг хүйтэн усанд дэвтээнэ.
  3. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  4. Тойгны шөлөн дээр хэрчсэн мах, улаан чавга, хийн жижиглэн хэрчсэн сонгино, саримсыг нэмэн давс, хар перцээр амтлан аягална.
  5. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  6. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 20 минут жигнэж болгоно.
Видео заавар:
Битүү шөл
Хавиргатай битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Хонины мах 30гр
2. Хонины хавирга 100гр
3. Бөөрөнхий сонгино 10гр
4. Саримс 5гр
5. Давс 1гр
6. Хар перец 0.5гр
7. Ус /шөл/ 350гр
8. Гурил 60гр
9. Ногоон сонгино 5гр
10. Ус /гурил зуурах/ 30гр

Хийх заавар:
  1. Хонины махыг нимгэн хавтгай хэрчинэ. Хонины хавиргыг жижиглэнэ.
  2. Гурилан дээр хярж хэрчсэн ногоон сонгиныг хийн бүлээн усаар зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  3. Усан дээр хэрчсэн мах, хавиргыг хийн жижиглэн хэрчсэн сонгино, саримс нэмэн давс, хар перцээр амтлан аягална.
  4. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг шар тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  5. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 30 минут жигнэж болгоно.
Видео заавар:
Битүү шөл
Таван цулын битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Бөөр 20гр
2. Зүрх 40гр
3. Элэг 20гр
4. Гүзээ 20гр
5. Уушги 20гр
6. Давс 1гр
7. Хар перец 0.5гр
8. Саримс 5гр
9. Сонгино 20гр
10. Ногоон сонгино 10гр
11. Ус /шөл/ 350гр
12. Ус 60гр
13. Ус /гурил зуурах/ 30гр

Хийх заавар:
  1. Таван цул /бөөр, зүрх, элэг, уушиг, гүзээ буюу ходоод/-ыг эхлээд хүйтэн усанд, дараа нь бүлээн усаар 3-4 дахин угааж цэвэрлэнэ. Гурилаа бүлээн усаар зуурч амраана.
  2. Таван цулыг чанахдаа буцалж байгаа давстай усанд эхлээд гүзээг 25-30 минут чанана. Буцалмагц хөөсийг дор бүр нь хаман авч байх ёстой. Дараа нь бөөр, зүрх, уушгийг 10-15 минут буцалгана. Элэгийг ердөө 10-15мин чанаж болгоно.
  3. Болсон таван цулыг гаргаж нимгэн хавтгай хэрчинэ. Гурилыг нимгэн хавтгай дугуйлж элдэнэ.
  4. Таван цулын шөлийг нарийн шүүрээр шүүж аяганд хийж дээр нь хэрчсэн таван цулаа хийн давс, хар перец, сонгиноо хүссэнээрээ өөрийнхөө таашаалд нийцүүлэн амтыг нь тохируулан нэмж, элдсэн гурилаараа битүүлж хучина. Аягатай битүү шөлөө жигнүүрт 15 минут уураар жигнэнэ. Бэлэн болсон шөлөнд хэрчсэн ногоон сонгино цацаж олгоно.
Видео заавар:
Битүү шөл
Цагаан гаа, чавгатай битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Хонины мах 120гр
2. Ямаахай 5гр
3. Улаан чавга 10гр
4. Бөөрөнхий сонгино 10гр
5. Саримс 5гр
6. Давс 1гр
7. Хар перец 0.5гр
8. Ус 350гр
9. Шар тос 1ц/х
10. Ус /шөл/ 350гр
11. Шар тос 1ц/х
12. Гурил 60гр
13. Хөмүүл /гурил зуурах/ 10гр
14. Ус /гурил зуурах/ 30гр

Хийх заавар:
  1. Хонины махыг нимгэн хавтгай хэрчинэ. Хунчирыг усанд урьдчилан дэвтээнэ.
  2. Гурилан дээр хөмүүл нэмэн бүлээн усаар зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  3. Усан дээр хэрчсэн махыг хийн жижиглэн хэрчсэн сонгино, саримсыг нэмэн давс, хар перцээр амтлан аягална.
  4. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  5. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 20 минут жигнэж болгоно.
Видео заавар:
Битүү шөл
Годон, цагаан гаатай битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Хонины мах 50гр
2. Хонины годон 80гр
3. Цагаан гаа 10гр
4. Бөөрөнхий сонгино 5гр
5. Саримс 5гр
6. Давс 1гр
7. Хар перец 0.5гр
8. Ус /шөл/ 350гр
9. Гурил 60гр
10. Хулуу /нухашлах/ 10гр
11. Ус /гурил зуурах/ 20гр

Хийх заавар:
  1. Хонины махыг нимгэн хавтгай хэрчинэ. Цагаан гааг жижиглэн хярж хэрчинэ.
  2. Хулууг үрийн авч цэвэрлэн, чанаж болгон нухашлана. Гурилан дээр хулууны нухшыг нэмэн бүлээн усаар зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  3. Усан дээр хэрчсэн махыг хийн жижиглэн хэрчсэн сонгино, саримс, цагаан гааг нэмэн давс, хар перцээр амтлан аягална.
  4. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  5. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 20 минут жигнэж болгоно.
Видео заавар:
Битүү шөл
Адууны мах, аарцтай битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Адууны гуяны мах 120гр
2. Аарц 20гр
3. Шар тос 1ц/х
4. Бөөрөнхий сонгино 10гр
5. Саримс 5гр
6. Давс 1/3 ц/х
7. Хар перец 0.5гр
8. Ус /шөл/ 350гр
9. Гурил /бүхэл үр/ 60гр
10. Ус /гурил зуурах/ 30гр

Хийх заавар:
  1. Адууны гуяны махыг нимгэн хавтгай хэрчинэ.
  2. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  3. Усан дээр хэрчсэн махыг хийн самарч жижиглэн хэрчсэн сонгино, саримсыг нэмэн давс, хар перцээр амтлан аягална.
  4. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг шар тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  5. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 20 минут жигнэж болгоно.
Видео заавар:
Битүү шөл
Борц, чавгатай битүү шөл

Үндсэн орц Хэмжээ
1. Борц 20гр
2. Хонины мах 30гр
3. Улаан чавга 10гр
4. Бөөрөнхий сонгино 5гр
5. Давс 1/3 ц/х
6. Ногоон сонгино 5гр
7. Саримс 5гр
8. Шар тос 5гр
9. Ус /шөл/ 350гр
10. Гурил 60гр
11. Ус /гурил зуурах/ 30гр

Хийх заавар:
  1. Борцыг хүйтэн усанд дэвтээнэ. Хонины махыг нимгэн хавтгай хэрчинэ.
  2. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраана. Бөөрөнхий сонгино, саримсыг жижиглэн хярж хэрчинэ.
  3. Борц дэвтээсэн усан дээр хэрчсэн мах, улаан чавгыг хийн жижиглэн хэрчсэн сонгино, саримсыг нэмэн давс, хар перцээр амтлан аягална.
  4. Амарсан гурилыг нимгэн дугуй элдэж нэг талыг шар тосоор тосолж, гурилынхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээнэ.
  5. Бэлэн болсон шөлийг жигнүүрт 20 минут жигнэж болгоно.
Видео заавар:

Монголын ресторануудын холбоо

Холбоо барих

  • (+976) 80003455
  • info@mongolianrestaurants.mn
  • www.mongolianrestaurants.mn

© Copyright 2024 Qinno LLC- All Rights Reserved